Би энэ цасанд хичнээн их хайртай гэж санана.Өчигдөр ажилаа тараад алхаж явахдаа сайхан цастанд дарагдах шивдээ. Хавар ирсэн ч гэсэн цас биднийг орхисонгүй. Утсаараа хэдэн зураг авлаа. Их муу зурагнууд байгаа байх. Тэхдээ сайхан байсан. Цаснууд надад хэдэн үг шивнэх шиг болсон доо. "Итгэлээ чи ганцаардаад байгаа юмуу. Би байна шдээ." гэх шиг болсон хэхэ. Ойрдоо жаахан уйтгартай байсан болохоор тэгж бодогдсон байх. За тэгээд цас орж газар дэлхийд чийг өгч удахгүй сайхан цэцэг ногоо ургана шүү дээ. Хаврын синдром нь хөдөлсөн хүмүүс хаа сайгүй байна лээ. Тэгээд тэднүүстээ амжилт хүсэе дээ. Та нар чаднаа гэж. Нээрээ гэнэт хэдэн мөрт орж ирлээ.
Цас чи ягаад сэнгэнэсэн зөөлөн юм бэ
Цаг үргэлж шижигнэн хаялдаг юм бэ
Сэтгэлийн гүндэх гунигийг хараад
Сэрээх гэж юунд будардаг юм бэ
Аргагүй дээ чи хүйтний илэрхийлэл
Алга болоод шингэчихдэг ус
Ганцаардал гэдгийг мэдэхгүй олон
Гялалзсан цагаан мөнгөн шигтгээ
Цасан дундах тэмдэглэл
Ангилал:
Тэмдэглэл
Subscribe to:
Post Comments (Atom)






















3 сэтгэгдэл:
a
tsas ch goy shuu tsaanaa l neg saihan baidii ene barag suulchiinh ni bhdaa ahiad harahgui udna geheer ontsgui l bn
yasan goyo picnuud ve tsas hamgiin goyo ni tsagaahan tsas orson odor yamar goyo bdg geech
Post a Comment