RSS

Таны заавал сонсох ёстой дуунууд #7

За таны заавал сонсох ёстой R&B/Soul дуунууд үргэлжилж байна. Мэдээж энд дандаа шилдэг дуунууд байрлуулж байгааг та бүхэн гадарласан байх. За тэгээд энэ жагсаалтанд та өөрийнхөө дуртай дууг оруулахыг хүсвэл сэтгэгдэл маягаар үлдээж байгаарай гэж.



1. The Emotions - Best of my love (1977)

Дууны хувьд тухайн үеийн олонч чартуудыг тэргүүлсэн орчин үеийн залуус ч дуртай дууны нэг юм. Ерөнхийдөө диско soul дуу болсон бөгөөд орчин цагийн одод ч энэ дууг өөрийнхөөрөө дуулж байсан удаатай.
Producer : Maurice White Label : Columbia Records





2. James brown - Papa's Got a Brand New Bag Pt. 1 (1965)

Тэр бол жинхэнэ гайхамшиг шүү дээ. Бусдаас онцгойрохын тулд тэрээр R&B-Soul-Funk болсон гэж болно. Зарим нэг хүн түүнийг R&B биш гээд байдаг юм. Миний бодлоор бол тэр 60,70-аад оны жинхэнэ R&B од шүү.
Producer:James Brown Label: King






3. Tevin Campbell - Can we talk (1993)

Энэ 90-ээд оны шинэ жакын урсгалын дуунуудын нэг юм. Тэхдээ дууны ая үг энтэр бол янзын шүү дээ. Тэхдээ түүний алдартай дууны нэг бөгөөд үүн шиг гайхалтай дуу олон байдаг юм.
Producer: Babyface Label: Warner Bros. Records






4. Amy Winehouse - Stronger than me (2003)

Эми эми... Зак уул нь ч гайхалтай дуучин бүсгүй шүү. Түүнийг хараагүй байхдаа үнэн хөөрхөн царай бодогдож байсан. Гэвч хартал жинхэнэ харгиа баагий байсан шүү. Нэг тийм нь хар тамхи гээч зүйл түүнийг алаад байгаа юм. Өнгөрөгч оны Граммын шагналыг түүсэн ба бусад ёслолуудыг ч алгасаагүй бужигнуулсан даа.
Producer: Salaam Remi Label: Island






5. Dwele - Find a Way (2003)

Орчин үеийн хамгийн шилдэг Soul дуучин залуусын нэг юм. За тэгээд нилээдгүй олон цомгийг гаргаад амжсан энэ залуу 2008 онд ч өөрийн " Sketches of a Man" шилдэг цомгоо гаргасан. Тэхдээ энэ дуу нь түүний 2дох цомгийн төдийгүй түүнийг алдарын оргилд хөтөлсөн дуу гэж болно.
Producer:Timothy Maynor,Ronald Estill Label: Virgin Records



  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 сэтгэгдэл:

Post a Comment

: